4.30.2008

Хайраа гэж...


Удаан хугацаанд блог гэдэг зүйлийг мартаж явлаа. Ойрын үед нэг л хэцүү ганцаардаад байгаа юм шиг санагдах болжээ. Ойр дотны минь хүмүүс надаас хол байгаа болохоор тэр ч юм болов уу сайн мэдэхгүй л байна. Намайг ойлгох олон сайн нөхөд минь миний хажууд байгаа хэдий ч хэнтэй ч юм яримааргүй санагдаад байх боллоо. Бүр юу ч яримааргүй.
Энэ хөөрхөнөө манай дүү хэхэ :) Дүүгээ их санаж байнаа. Саяхан гилжгий засуулах хагалгаанд ороод, саяхан 4 сард солонгост эмчилгээ хийлгэхээр явсан. Аав ээж дүү гээд миний ойр дотныхон бүгд солонгост ажиллаж амьдарч сурч байна. Найзуудын минь хэлдэгээр Монголд би ганцаарханаа байгаа. Болдог бол одоо ч хамаагүй эд нар дээрээ яваад очмоор санагдах юм. Анх оюутан болоод гэрээ санаад их хэцүү байдаг байсан. Гэхдээ би зарим оюутнуудыг бодоход сар бүр гэртээ харьдаг эрх оюутан саяхныг хүртэл байлаа. Одоо бол гэртээ хариад ч нэмэр алга. Хүн хүнээ үгүйлэн санана гэдэг ямар хэцүү юм дээ.

4 comments:

Төрөө said...

Блогтой гэдгээ мэдсэн нь яамай даа. Одоо байнга мэдээлэл оруулж байгаарай. Уул нь дараа жил сургуулиа төгсөнө уйтгарлах ганцаардах зав баймааргүй л юм. За ямарч байсан ямарч үед цоглог өөртөө итгэлтэй байгаарай.

Ууганзаяа said...

Урамын үг хайрласан таньд баярлалаа. хичээнээ хэхэ :)

Bayana said...

Нэгэн цагт Хайр, Уйтгар гуниг, Эд хөрөнгө, Мэдлэг зэрэг хүний бүх мэдрэмж нэг арал дээр амьдардаг байжээ. Гэтэл арал нь живэх болсон тухай мэдэгдэж бүгд л арлаа орхин явахын тулд завиа бэлдэцгээжээ.

Хайр үргэлж бүгдээс хоцордог байсан тул юу ч болсон эцсийн мөч хүртэл хүлээхээр шийджээ. Тэгээд арал живэх үед Хайр тусламж гуйхаар шийдлээ. Эд хөрөнгө маш том завинд суугаад явахаар зэхэж байхад нь Хайр “Намайг хамт аваад яваач” гэж гуйхад Эд хөрөнгө “Үгүй, завиндаа хэтэрхий их алт мөнгө ачсан учраас чамайг багтаах зай алга” гэлээ. Хайр үзэсгэлэнтэй сайхан завинд суусан Бардам зангаас тусламж гуйхад тэр “Би чамд туслахгүй. Чи нэвт норсон байгаа тул завийг минь муухай болгочихно” гэжээ. Хажуудаа байсан Уйтгар гунигаас Хайр “Чамтай хамт явъя” гэхэд хариуд нь “Өө Хайр минь, би үнэхээр их гунигтай байгаа тул ганцаар баймаар байна” хэмээв. Аз жаргал хажуугаар нь өнгөрсөн боловч туйлын аз жаргалтай байсан тул Хайр түүнийг дуудавч дуулсангүй.

Гэтэл Хайр хэн нэгэн өөрийг нь дуудаж байгааг сонсжээ. “Хайр минь, хүрээд ир би чамайг авч явъя.” Нэгэн настан дуудсан байлаа. Харин Хайр өөрийгөө азтайд тооцон, баяртай байсан тул түүний нэрийг асуусангүй. Шинэ газар очсон хойноо тэд өөр өөрийн замаа хөөжээ. Түүнд хэчнээн их өртэйгээ мэдэрсэн Хайр Мэдлэгээс “Надад хэн тусалсан юм бэ?” гэж асуув. Тэр “Цаг хугацаа” гэж хариулжээ. “Цаг хугацаа гэнэ ээ? Яагаад надад тусалсан юм бол?” Мэдлэг инээмсэглэн байж хариулсан нь “Учир нь зөвхөн Цаг хугацаа л Хайр хэчнээн агуу, чухал зүйл болохыг ойлгодог.” гэжээ.

Мөнхбаатар said...
This comment has been removed by the author.