4.30.2008

Хайраа гэж...


Удаан хугацаанд блог гэдэг зүйлийг мартаж явлаа. Ойрын үед нэг л хэцүү ганцаардаад байгаа юм шиг санагдах болжээ. Ойр дотны минь хүмүүс надаас хол байгаа болохоор тэр ч юм болов уу сайн мэдэхгүй л байна. Намайг ойлгох олон сайн нөхөд минь миний хажууд байгаа хэдий ч хэнтэй ч юм яримааргүй санагдаад байх боллоо. Бүр юу ч яримааргүй.
Энэ хөөрхөнөө манай дүү хэхэ :) Дүүгээ их санаж байнаа. Саяхан гилжгий засуулах хагалгаанд ороод, саяхан 4 сард солонгост эмчилгээ хийлгэхээр явсан. Аав ээж дүү гээд миний ойр дотныхон бүгд солонгост ажиллаж амьдарч сурч байна. Найзуудын минь хэлдэгээр Монголд би ганцаарханаа байгаа. Болдог бол одоо ч хамаагүй эд нар дээрээ яваад очмоор санагдах юм. Анх оюутан болоод гэрээ санаад их хэцүү байдаг байсан. Гэхдээ би зарим оюутнуудыг бодоход сар бүр гэртээ харьдаг эрх оюутан саяхныг хүртэл байлаа. Одоо бол гэртээ хариад ч нэмэр алга. Хүн хүнээ үгүйлэн санана гэдэг ямар хэцүү юм дээ.