4.30.2008

Хайраа гэж...


Удаан хугацаанд блог гэдэг зүйлийг мартаж явлаа. Ойрын үед нэг л хэцүү ганцаардаад байгаа юм шиг санагдах болжээ. Ойр дотны минь хүмүүс надаас хол байгаа болохоор тэр ч юм болов уу сайн мэдэхгүй л байна. Намайг ойлгох олон сайн нөхөд минь миний хажууд байгаа хэдий ч хэнтэй ч юм яримааргүй санагдаад байх боллоо. Бүр юу ч яримааргүй.
Энэ хөөрхөнөө манай дүү хэхэ :) Дүүгээ их санаж байнаа. Саяхан гилжгий засуулах хагалгаанд ороод, саяхан 4 сард солонгост эмчилгээ хийлгэхээр явсан. Аав ээж дүү гээд миний ойр дотныхон бүгд солонгост ажиллаж амьдарч сурч байна. Найзуудын минь хэлдэгээр Монголд би ганцаарханаа байгаа. Болдог бол одоо ч хамаагүй эд нар дээрээ яваад очмоор санагдах юм. Анх оюутан болоод гэрээ санаад их хэцүү байдаг байсан. Гэхдээ би зарим оюутнуудыг бодоход сар бүр гэртээ харьдаг эрх оюутан саяхныг хүртэл байлаа. Одоо бол гэртээ хариад ч нэмэр алга. Хүн хүнээ үгүйлэн санана гэдэг ямар хэцүү юм дээ.

6.18.2007

Интернэтээс өдөрт 5 мессэж үнэгүй

Анх http://mail.gogo.mn/ -с SMS бичээд тэрүүхэн үедээ их баярлаж байлаа. Гэхдээ гөгө бүртгүүлээд 5 SMS л бичиж болдог. Хэрвээ хариу SMS гөгө хаяг руу нь бичвэл бичих эрх 1-ээр нэмэгддэг байлаа. Мэдээж үнэггүй л юм чинь олон SMS бичихийн тулд yahoo-д хэд хэдэн хаяг нээж дахин гөгө д бүртгэлтэй болдог байсан. Саяхан 10 жилийн ангийн минь анд нэг сонирхолтой сайт өглөө. Энэ сайт Моби гийн утастай бол бүртгүүлээд утаснаасаа л SMS бичиж байгаа юм шиг ашиглах бололцоотой юм байна. http://widgets.yahoo.com/download/ хаягаас GET YAHOO WIDGETS 4 free download татаж авч програмаа суулгасаны дараа http://widgets.yahoo.com/gallery/view.php?widget=41630 гэсэн SMS widget-ийг татаж авна.Өөрийн дугаараа бүртгүүлсний дараа V үсгээр эхэлсэн 6 оронтой тоо утсанд ирдэг юм байна лээ түүнийг оруулснаар SMS бичих бололцоотой болох юм байна лээ. Өөрийн дугаараа оруулахдаа улсынхаа кодыг оруулахаа мартав. Паспортоо мартсан бол утсанд Паспорт ч гэсэн ирдэг юм байна. UNITEL - рүү явдаггүй юм шиг байна лээ. Болж бүтэхгүй юм байвал асуух зүйлээ асуугаарай.

5.13.2007

Блогийн эхлэл

Юуны өмнө миний блогт морилсон танд энэ өдрийн мэнд хүргэе. Аливаа зүйлд оршил хэсэг байх нь зүйн хэрэг байх. Блогоо нээчихээд олон ч хоног бичлэг хийлгүй явлаа. Блогийн талаар сайн ойлголтгүй явсных байх л даа. Сүүлийн өдрүүдэд олон ч хүний блогт зочилсоноор блогоо идэвхитэй бичие гэж шийдлээ. Туслаарай.